Logo

Сурах үе шатууд

Бага анги:

Бага ангийн нэг ангид 22 хүүхдийн дүүргэлттэйгээр хичээллэх ба 1-р ангиас эхлэн Англи хэлийг эх хэлтэйгээ хослуулан суралцана. Анги удирдсан багш Монгол хэл, математик, хүн орчин хичээлүүдийг голчлон заах бол англи хэл, дүрслэх урлаг, дуу, бүжиг, биеийн тамир, кодчилол зэрэг хичээлүүдийг мэргэжлийн багш нар удирдан явуулна. Манай сургуулийн бага боловсролын хөтөлбөрийн онцлог:

  • Боловсрол, Шинжлэх ухааны яамнаас гаргасан ЕБС-ийн баяжуулсан хүүхэд төвт хөтөлбөр
  • Төсөл суурьтай хичээлүүд
  • Хүүхдийн өсөх сэтгэлгээ, хандлага буюу EQ чадваруудыг хөгжүүлэх хичээлүүд
  • ШУ-ны туршилт
  • Кодчилол
  • Англи хэлний эрчимжүүлсэн сургалт
  • Олон улсын хэл соёлыг таниулах хичээлүүд
  • Хүүхэд хөгжүүлэх дугуйлан
Бага анги:

Дунд анги:

Олула ТомЁ сургуулийн дунд анги нь нэг ангид 22 сурагчтайгаар хичээллэнэ. Үндсэн хөтөлбөр дээр сурагчдын насны онцлогт тохирсон өөрийгөө таньж ойлгох сэтгэл зүйн сургалтууд нэмэгдэж хувь хүний өсөлтийн онцлогийг илүү анхаарна. Мөн англи хэлээс гадна гуравдагч хэл буюу Хятад болон Герман хэлнээс сонголтоор сурах боломжтой.

  • Боловсрол, Шинжлэх ухааны яамнаас гаргасан ЕБС-ийн баяжуулсан хүүхэд төвт хөтөлбөр
  • Төсөл суурьтай хичээл
  • Хүүхдийн өсөх сэтгэлгээ, хандлага буюу EQ чадваруудыг хөгжүүлэх хичээлүүд
  • Англи хэлний хөтөлбөр
  • Лаборатори хичээлүүд- IТ, хими, биологи, физик
  • Гуравдагч хэлээс сонгон суралцах: Хятад, Герман
Дунд анги:

Ахлах анги:

Ахлах анги нь нэг ангид 20-22 сурагчтайгаар хичээллэх ба хүүхэд нэг бүрд туслан чиглүүлж Их дээд сургууль, ирээдүйн сургууль, карьер сонголтод дэмжлэг үзүүлэх менторшип хөтөлбөрт болон Академик англи хэлний буюу эсээ бичих, шалгалтад бэлдэх зэрэг ахисан түвшний хөтөлбөртэй.

  • Боловсрол, Шинжлэх ухааны яамнаас гаргасан ЕБС-ийн баяжуулсан хүүхэд төвт хөтөлбөр
  • Байгалийн ухаан, математик зэрэг хичээлүүд ОУ-ын Кэмбриджийн хөтөлбөрийн дагуу бэлтгэгдэнэ
  • Төсөл суурьтай хичээл (Байгууллагуудтай хамтарсан төсөл, сайн дурын ажил)
  • Гадаадын их сургуульд өргөдөл явуулах зөвлөгөө
  • Менторшип хөтөлбөр
  • Мэргэжилтэй танилцах хичээл (зочин, компаниудтай тур, дадлага г.м)
  • Англи хэлний хөтөлбөр
  • Гуравдагч хэлээс сонгон суралцах: Хятад, Герман
  • “Design thinking” хичээл
Ахлах анги:
min